Tuesday, August 12, 2008

45 хоног

Жирийн Японы амьдралд 45 хоног гэдэг маш урт хугацаа юм шиг санагддаг. Японд ирээд 6 жил гаран болход өнгөрсөн 7 сар миний амьдралийн хамгийн мартагдашгүй хэсгийн нэг боллоо. Би гэдэг хүн 2 хүүхэдтэй. Томыг нь балчир байхад аралын улсад ирээд багийг нь төрхөд утсаар нэрийг нь өгч байлаа. Өнгөрсөн хугацаанд багатайгаа 3хан удаа уулзсан. Энэ жил 5 хүрнэ.
45 хоногийн виз японий элчигээс хүсээд 6 жилийн салангад амьдралдаа жоохон ч гэсэн гэр бүлээр байж сэтгэлээ дэвтээх эрхийг авлаа. Эхнэр хүүхэдээ тосохоор Нарита орход догдлол бага багаар нэмэгдээд 1 цагт гарч ирэх байсан чинь 49 минут намайг хүлээлгэлээ. Ямар ч удаан өнгөрдөг цаг юм. Арай гэж гарч ирээд охин маань гуйж ирэн тэвэрхэд арай л уйлсангүй. Бага нь угаасаа аавийгаа ПС /яахоо мэссэнжир/ дотроос л харж байсан болхоор тоодоггүй ээ. хэхэ
Ажилаас гэртээ харих зам маань жаргалаар бялхсан өдөрүүд дуусахгүй юм шиг үргэлжиллээ. Японы нэгэн жүжигчин ТВгээр ярьж байхдаа - Хүн гэр бүлтэйгээ хоололход хоол иддэг, Харин ганцаараа хоолоо идхэд тэр нь тэжээл байдаг гэж хэлсэн үгний үнэнийг дахин нэг мэдэрлээ. Эхнэрээ ирхэд хоол амттай болдог юм бна лээ. Мэдээж өдөр болгон 2 хүүхэдтэйгээ ярьж тоглож цуг унтаж, усанд орж 24 цаг багадсан сайхан дурсамжаар дүүрэн өнгөрлөө гэж. Аав ээжтэйгээ үзсэн энэ зуны Диснеи лэндийн парад, Салютний баяр, Амтаны хүрээлэнгийн оцон шувуу, Далайн усны шорбог амт хэзээ ч матрагдахгүй байх даа гэсэн бяцхан горидлого миний цээжинд үлдэв. Чухам хүний жаргал зөвхөн баяжих, нэр хүндтэй байхаар хэмжигддэггүйг биеээ мэдрэв. Хүүхэдгүй өдөрүүд уйтгартай ч юм шиг, зорилгогүй амьдраад байгаа ч юм шиг, нэг хэмнэлтэй санагдах үе зөндөө байсан, Хүүхдүүд ирээд өдөр болгон өөрийн хэмнэл, өнгө аястай гэрэл гэгээгээр бялхаж, нэг талаараа хүний амьдралын утга учир үр удамаа үлдээх явдал, нөгөө талаараа гэр бүл цугтаа л биш бол утгагүй гэж санагдав. Монголын үрс маш олон болтугай! Монгол хүүхдүүд аз жаргалаар дүүрэн байх болтугай! Аав ээжээсээ тусдаа амьдардаг хүүхдүүд хурдан уулзаж өрөө дэвтээх болтугай гэж Ерөөе!

2 comments:

Anonymous said...

Уйлахгүй, кк.

Anonymous said...

21 нь байсан шүү;