Wednesday, August 20, 2008

5 - 0


Түүх давтагдав. Хүн төрлөхтөний бүтээсэн хагмгийн агуу спорт болох хөлбөмбөгийн оргилд 5 удаа гарсан, хөлбөмбөгийн эх орон гэдгдэг Бразил. Дэлхийн аврага хэмээх цолыг хамгийн олон буюу 5 удаа хүртсэн тэд Олимпод үнэхээр азгүй. Түүхэндээ олимпийн түрүүг ганц ч авч чадаагүй байгаа билээ. Энэ жилийн олимпийн тоглолт оноолт таарч тэмцэлдсэн Аргентин Бразилийн багт бусадаасаа арай онцлог байсан билээ. Өчигдөрхөн аx дүү гэж хэлэгдэн нэгэн багт хүч үзэж байсан Рональдино/ Милан/, Месси /Барса/ 2 анх удаагаа дайсан болж тулгарлаа. Аргентин өрсөлдөгч багаа 3 - 1 харицаагаар буулгаж авсанаар Белгийг 4 - 1ээр бут ниргэн шөвөгт гарч ирсэн Нигеритэй 23нд аврагийн төлөө үзнэ. Нигери Атланта, Аргентин Афиний олимпийн аврага билээ.
Аргентин Бразилийн тоглолтоор Месси, Рональдино 2 бүх хүний анхаарaлийн төвд байсан ч тоглолтийн баатараар Сергей Агуеро 2 гоол хийн тодорлоо.

Sunday, August 17, 2008

Мартагдашгүй Мөч!

100 мерт, Болт дүү

Хүний амьдралд мартагдашгүй мөчөөр дүүрэн. Энэ жил үнэхээр мартагдашгүй мөчөөр дүүрэн байлаа. Юуны үрүүнд Олимп хэмээх алдарын давцан. Бээжин олимпын эрх авч байсан нь саяхан мэт тод санаж буй боловч аль хэдийн 7 жил өнгөрч. Тэр хугацаанд Монгол болон дэлхийн спортын түүхэнд асах их өөрчилөлт гарч бна. Хүн төрлхтөн хамгийн хурдан хүнээ 100 мертт гүйлгэж шалгаруулдаг. Энэхүү 100 мертт Америк, Европоор төсөөлдөг байсан үе өнгөрч Карибийн тэнгисийхэний үе эхэлжээ. Өчигдөрийн алтын төлөөх гүйлтэд 3 Жамайка, 2 Торинадод ба Табако, 1 Нeдeрландс Антиллэс хэнээх Карибийн тэнгисийн 6 тамирчин зогсож байлаа. Тэрэн дотроос Жамайка улсийн Усайн Болт тасархай гүйн алтын эзэн боллоо. Хүн төрлхтөн 100 мертийг 9.6 секунданд гүйнэ гэдэг мөрөөдөл байсан. Хүн бүхэн билэшгүй зүйл хэмээн бодож байсан зүйлийг Усайн Болт хэмээх залуу 21хэн насандаа биeлүүлж чадлаа. Тэр үнэхээр агуу. 100 мертийн гүйлэтэд 2 гараа алдалаад цээжээ цохингоо орж ирэхдээ дэлхийн шинэ рекорд тогтоож байна. 100 мертийн турш энэ хүн бүх хүч чадалаа зориулаад гүйвэл чухам ямар цаг гаргах бол гэсэн бодол олимп үзэж буй бүх хүний цээжинд үлдээлээ.


Майкл Фелпс
Мангас, Ороолон, Хүн биш. Бээжингийн тэнгэр гялалзах хамгийн том од. Тэр зүгээрэл усаны загас. Загасны шинэ төрөл зүйл. Өөрөөр хэлье гэсэн ч зүйрлүүлэх үг алга. Өдөр болгон 2 тэмцээн, тэгээд түрүүлсэн тэмцээн болгон нь шинэ Рекод. 23 хан насандаа ийнхүү дэлхийн түүхэнд өөрийхөө нэрийг мөнхөлж чадав. Балтуморийн хүү өнөөдөр сүүлийнхээ алтийг халаслан. Энэ түүхэн үйл явдалыг үзэх эрхээр шагнагдсан хүмүүсийн нэг болсондоо үнэхээр баяртай байна.

Tuesday, August 12, 2008

45 хоног

Жирийн Японы амьдралд 45 хоног гэдэг маш урт хугацаа юм шиг санагддаг. Японд ирээд 6 жил гаран болход өнгөрсөн 7 сар миний амьдралийн хамгийн мартагдашгүй хэсгийн нэг боллоо. Би гэдэг хүн 2 хүүхэдтэй. Томыг нь балчир байхад аралын улсад ирээд багийг нь төрхөд утсаар нэрийг нь өгч байлаа. Өнгөрсөн хугацаанд багатайгаа 3хан удаа уулзсан. Энэ жил 5 хүрнэ.
45 хоногийн виз японий элчигээс хүсээд 6 жилийн салангад амьдралдаа жоохон ч гэсэн гэр бүлээр байж сэтгэлээ дэвтээх эрхийг авлаа. Эхнэр хүүхэдээ тосохоор Нарита орход догдлол бага багаар нэмэгдээд 1 цагт гарч ирэх байсан чинь 49 минут намайг хүлээлгэлээ. Ямар ч удаан өнгөрдөг цаг юм. Арай гэж гарч ирээд охин маань гуйж ирэн тэвэрхэд арай л уйлсангүй. Бага нь угаасаа аавийгаа ПС /яахоо мэссэнжир/ дотроос л харж байсан болхоор тоодоггүй ээ. хэхэ
Ажилаас гэртээ харих зам маань жаргалаар бялхсан өдөрүүд дуусахгүй юм шиг үргэлжиллээ. Японы нэгэн жүжигчин ТВгээр ярьж байхдаа - Хүн гэр бүлтэйгээ хоололход хоол иддэг, Харин ганцаараа хоолоо идхэд тэр нь тэжээл байдаг гэж хэлсэн үгний үнэнийг дахин нэг мэдэрлээ. Эхнэрээ ирхэд хоол амттай болдог юм бна лээ. Мэдээж өдөр болгон 2 хүүхэдтэйгээ ярьж тоглож цуг унтаж, усанд орж 24 цаг багадсан сайхан дурсамжаар дүүрэн өнгөрлөө гэж. Аав ээжтэйгээ үзсэн энэ зуны Диснеи лэндийн парад, Салютний баяр, Амтаны хүрээлэнгийн оцон шувуу, Далайн усны шорбог амт хэзээ ч матрагдахгүй байх даа гэсэн бяцхан горидлого миний цээжинд үлдэв. Чухам хүний жаргал зөвхөн баяжих, нэр хүндтэй байхаар хэмжигддэггүйг биеээ мэдрэв. Хүүхэдгүй өдөрүүд уйтгартай ч юм шиг, зорилгогүй амьдраад байгаа ч юм шиг, нэг хэмнэлтэй санагдах үе зөндөө байсан, Хүүхдүүд ирээд өдөр болгон өөрийн хэмнэл, өнгө аястай гэрэл гэгээгээр бялхаж, нэг талаараа хүний амьдралын утга учир үр удамаа үлдээх явдал, нөгөө талаараа гэр бүл цугтаа л биш бол утгагүй гэж санагдав. Монголын үрс маш олон болтугай! Монгол хүүхдүүд аз жаргалаар дүүрэн байх болтугай! Аав ээжээсээ тусдаа амьдардаг хүүхдүүд хурдан уулзаж өрөө дэвтээх болтугай гэж Ерөөе!

Monday, July 21, 2008

Олимпын бэлэгдэл


Үнэний ортой бэлэгдэл....





Olympic Symbol Beejing 2008

Sunday, July 20, 2008

Азийн Африк

Зарим Замын-Үүдээр Монгол руу орж ирсэн гадаадууд андуураад Африкт ирчихсэн үү хэмээн гайхал алддаг. Энэ нь Замын-Үүдийн дээрээс шарах нар доороос төөнөх элсэнд өнгөт арьстан гэж харагдатлаа боролсон нутгийн Индианууд эндүүрэл төрүүлдэг бололтой.

Дэхийн Хүнсны Хөтөлбөр хэмээх байгууллагийн тооцоогоор бол дэлхий дээр 800 сая хүн өлсөглөнд нэрвэгдэж, жилд 15сая хүүхэд үхдэг гэж мэдээлжээ. Мөн доорх газарын зурагийг гаргасан байна. (Thinkquest Library)



Хүн амын 35%аас дээш нь өлсөглөн зэлмүүн онцгой бүсэд амьдарч байгаа улсын тоонд Африкийн улсуудтай мөр зэрэгцэн Монгол тууж явна. Арай ч дээ гэж бодогдмоор, 35сая малтай байж 945 мянган Монгол өлсгөлөнд нирвэгдээд суужийдаг. Төр засаг нь юм хийдэггүй юм бол гадаад байгаа залуус нь ямар нэг юм хийгээч гэж эх орон нь хэлээд байх шиг.


Арай ч Азийн Африк гэж Монголоо бодож явсангүй. Бачуурч байна. Харих минь.... /нэлээд хэдэн жилийн дараа(;_;)/

Амар мэнд үү

Блог гэдэг зүйлийг мартаад яг 2 жил болж бна. Мэдээж энэ хооронд миний амьдралд маш олон юм болсон хэрнээ болоогүй юм шиг байлаа. Ойрийн хэдэн өдөр цээжин дотор элдэв бусийн зүйл багтаж ядар задрах гээд байна. 2 жилийн өмнө надтай харицаж байсан хүмүүүс бүгд шахуу намайг мартсан гэхэд хэлэсдэхгүй байх. /мэдээж японд байдаг хүмүүс/ Харилцаа холбоо ямар хүчтэй бэ. Тэрэн дотор мэдээж НЭТ number ONE.Кофег оо захиалад тухлан сууна уу.
Кофе ааpyyl 2 хэр зэрэг тохирох бол?